Kobe Braynt

                                                                         

     Коби Брайнт


Хамгаалан тоглогч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1978 оны 8 сарын 23
Төрсөн газарФиладельфиПеннсилвани
Иргэний харъяалалАмерикийн Нэгдсэн Улс Америк
Ахлах сургуульДоод Мерион Ахлах сургууль,
Доод МерионПеннсилвани
Биеийн өндөр1 м 98 см
Биеийн жин96 кг

NBA буюу Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн “ЛА Лейкерс” багийн тоглогч Коби Бин Брайнт 1978 оны наймдугаар сарын 23-нд Пенсильвания мужийн Филадельф хотноо мэндэлжээ. Ахлах сургуульд сурч байхдаа сагсан бөмбөгийн спортын гаргууд мастер байсан тэрбээр ахлах сургуулиа төгсмөгц шууд л NBA-д тоглох болж, тухайн үедээ томоохон шуугиан дэгдээж байв. Коби Брайнт 1996 оны NBA-ын драфтын 13-аар “Шарлотт Хорнетс” /одоогийн “Нью-Орлеан Хорнетс” баг/-т сонгогдож, удалгүй “ЛА Лейкерс”-т хүчин зүтгэх болжээ. Төрөлхийн авьяастай Коби Лос-Анжелест багийн анд Шак О’Нилийн хамтаар 2000-2002 оны хооронд гурван жил дараалан NBA-ын аваргын цом хүртсэн бөгөөд О’Нилийг “Лейкерс”-ээс явснаас хойш буюу 2003-2004 оны улирлын тоглолтоос эхлэн Коби Брайнт багийнхаа бүх ачааг нуруундаа үүрэх болсон байна. “ЛА Лейкерс”-ийн амжилт дагуулсан жилүүдэд Брайнт тулгын чулуу нь байсан бөгөөд 2005-2006, мөн 2006-2007 оны улиралд тэрбээр лигийн хамгийн олон оноо авсан тоглогчдын жагсаалтыг тэргүүлжээ. 2006 онд Брайнт карьерынхаа хамгийн олон буюу нэг тоглолтод 81 оноо авч, NBA-ын бүх цаг үеийн түүхэнд домогт Уилт Чамберлейны 100 онооны амжилтын дараа хоёрдугаарт бичигдэх болж, нэрээ мөнхөлсөн юм. Улмаар 2007-2008 оны улиралд Коби Брайнт лигийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, түүний баг нь өрнө конференсийг манлайлан NBA-ын аваргын төлөө “Бостон Селтикс”-тэй тоглосон боловч ялагдсан билээ. Харин удаахь жил нь буюу 2009 онд “ЛА Лейкерс” NBA-д 15 дахь удаагаа түрүүлсэн нь Брайнтын хувьд дөрөв дэх түрүү нь байлаа.
NBA-д хүч сорих болсон хоёр дахь жилээсээ эхлэн Брайнт Бүх оддын тоглолтод тасралтгүй оролцож, 2002, 2007 болон 2009 онд Бүх оддын тоглолтод үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртжээ. 24 дугаартай Брайнт гэх өмсгөл АНУ, Европ болон БНХАУ-д хамгийн их борлуулалттай сагсан бөмбөгийн өмсгөлөөр тодорч, “Хар мамба” хочит Коби Брайнт энэ оны эхээр “ЛА Лейкерс”-ийн түүхэн дэх хамгийн олон оноо авсан тоглогч болсон юм. 



  • ХУВИЙН АМЬДРАЛ:

1999 оны арваннэгдүгээр сард 21 настай Коби Брайнт 17 настай Ванесса Лейнтэй танилцжээ. Тухайн үед Ванесса “The Eastsiders” хамтлагийн “G’d Up” дууны видео клипэнд арын бүжигчнээр ажиллаж байсан бөгөөд харин Коби өөрийнхөө анхны цомгийг гаргахаар ажиллаж байв. Гэхдээ түүний энэ цомог нь хэзээ ч хэвлэгдээгүй юм. Танилцсан цагаасаа эхлэн тэд болзож, ердөө зургаахан сарын дараа буюу 2000 оны тавдугаар сард сүй тавьснаа зарлажээ. Тэр үед Ванесса Калифорни мужийн Маринагийн ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд хэвлэл мэдээллийнхнээс зугтаж, ганцаарчилсан сургалтаар ахлах сургуулиа дүүргэсэн байна.Хосууд 2001 оны дөрөвдүгээр сард Калифорни мужийн Дана Пойнт хотноо гэрлэжээ. Гэвч даруухан болж өнгөрсөн хуримын ёслолд Брайнтын эцэг эх, хоёр эгч нь, тэр ч бүү хэл удаан хугацааны туршид зөвлөгч, төлөөлөгчөөр нь ажилласан Арн Теллем мөн “Лейкерс”-ийн хамтрагчид нь ч оролцоогүй байна. Учир нь Кобигийн эцэг эх хэд хэдэн шалтгааны улмаас энэ гэрлэлтийг эсэргүүцэж байсан гэдэг. Нэн түрүүнд, хэтэрхий залуудаа гэрлэж байна, дээр нь гэрлэж буй бүсгүй нь афро-америк гаралтай биш байсан учир ихэд дүргүйцэж байжээ. Энэ байдал хоёр жил гаруй хугацаанд буюу Коби, Ванесса нарын анхны охин төрөх хүртэл үргэлжилжээ. Тэдний ууган охин болох Наталия Диаманте Брайнт 2003 оны нэгдүгээр сарын 19-нд хорвоод мэндэлж, улмаар Коби эцэг, эхтэйгээ “эвлэрч”, Жое, Памела нар бяцхан ач охиноо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ингээд 2006 оны тавдугаар сарын 1-нд хосууд бага охиноо өлгийдөн авсан байна. Дашрамд сонирхуулахад, Жианна Мэри-Оноре Брайнт хэмээн нэрлэсэн тэдний бага охин Кобигийн багийн анд Шакил О’Нилийн охин Миара Санаагаас ердөө зургаахан минутын өмнө төрсөн юм. 

  • Шагнал ба амжилт


  • 5 удаагийн НБА-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009, 2010
  • НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008
  • НБА-гийн шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2009,2010
  • 2 удаагийн онооны аварга: 2006, 2007
  • 16 удаагийн бүх одод: 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014
  • Бүх оддын тоглолт бүрт гарааны тавд гарсан
  • 14 удаа дараалан шалгарсан (1999 онд сагсан бөмбөгчид ажил хаясан учир бүх оддын тоглолт болоогүй)
  • 4 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын хамгийн олон үнэ цэнтэй тоглогч: 2002, 2007, 2009, 2011
  • 1 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын слэм данкын аварга: 1997
  • 13 удаагийн НБА-гийн шилдэг багийн гишүүн:
  • Нэгдүгээр багт: 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011
  • Хоёрдугаар багт: 2000, 2001
  • Гуравдугаар багт: 1999, 2005
  • 11 удаагийн шилдэг хамгаалагч багийн гишүүн:
  • Нэгдүгээр багт: 2000, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011
  • Хоёрдугаар багт: 2001, 2002
  • НБА-гийн шилдэг шинэ тоглогчдын хоёрдугаар багт: 1997
  • НБА-гийн Слэм Данкийн тэмцээний аварга: 1997
  • НБА-гийн улиралд дараах үзүүлэлтээр тэргүүлж байв:
  • оноо: 2003 (2,461), 2006 (2,832, 7th in NBA history), 2007 (2,430), 2008 (2,323)
  • нэг тоглолтын дундаж оноо: 2006 (35.4, 9th in NBA history), 2007 (31.6)
  • гүйцэтгэсэн шидэлт: 2006 (2,173), 2007 (1,757), 2008 (1,690)
  • амжилттай гүйцэтгэсэн шидэлт: 2003 (868), 2006 (978), 2007 (813)
  • гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (819), 2007 (768)
  • амжилттай гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (696), 2007 (667)
  • Нэг тоглолтод авсан оноогоор 2-т орсон81 оноо (2006 оны нэгдүгээр сарын 22-нд Торонто Рэпторсын эсрэг])




                 


  • Бусад шагнал, амжилт


  • АНУ-ын Олимпийн шигшээ багийн бүрэлдхүүнд орж 2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль авсан.
  • АНУ-ын шигшээ багийн бүрэлдхүүнд орж 2007 оны Америк тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан.
  • 1996 онд Нэйсмитийн нэрэмжит ахлах сургуулийн оны тоглогч


  • Коби Брайнтын сэтгэл хөдөлгөм 10 шилдэг рекорд

                     1.      Нэг тоглолтонд 81 оноо






Түүний энэхүү гайхалтай амжилтын өмнө Вилт Чэмберлэйн 100 оноо , Харин түүний ард Элжин Баялор 71 оноогоор орсон байдаг.

                





                               2. Лэйкерсийн бүх цаг үеийн онооны лидер




2010 онд Коби NBA-гийн логоны дүрсэнд өөрийгөө мөнхөлсөн Жерри Вестийн 25192 онооны рекордыг эвдсэн.  




                   3. Нэг улирал 2832 оноо



            4 Далласийн эсрэг 62 -61 хүртэл багийнхаа багийнхаа бүх оноог авсан.



2005.12.20 нд Коби 3р үе хүртэл багийнхаа 62 оноог ганцаараа авч байхад Даллас багийн 61 оноог бүх тоглогчид нь нийлээд авч байсан.









                  5. Нэг тоглолтонд 12 удаа 3 онооны шидэлт хийсэн.



2003 оны 1 сарын 7 нд Сиатл Супер сониксийн эсрэг тоглолтонд тэрээр 12 удаа 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн байдаг. Түүний энэ рекордтой тухайн үеийн Торонтогын Довтлогч Даниел Маршил тэнцсэн байдаг. Харин нэг үед 8 удаа 3 онооны шидэлт  амжилттай гүйцэтгэсэн рекордоороо Рэй Аллен, Майкл Редд, Трэйси Макгрэйди нартай тэнцсэн.


                6. Лэйкерсийн Плэй-Оффын хамгийн өндөр оноо – 5504'



NBA-гийн 16 удаагийн аварга Лэйкерсийн үе үеийн олон шилдэг тоглогчид Плэй Оффд олон амжилтуудыг  үзүүлсэн байдаг. Гэхдээ Блэйк Мамба хочит Коби яах аргагүй хамгийн өндөр оноо болон 5504 оноог өөрийн 16 жилийн карьерийнхаа 15 жилд нь цуглуулсан байдаг.





              7. 11 удаагийн бүх хамгаалалтын багт сонгогдсон.


9 удаагийн бүх NBA-гийн хамгаалалтын 1р баг, 2 удаагийн хамгаалалтын 2р баг сонгогдсон. Түүнийг бүх цаг үеийн NBA-гийн хамгийн шилдэг хамгаалагч гэж хэлж чадахгүй ч эргэлзээ байхгүй бүх цаг үеийн лэйкерсийн бүх цагийн шилдэг хамгаалан тоглогч юм.




                       8. 4 тоглолт дарааллан 50+ дээш оноо





2006 -2007 оны улиралд 4 тоглолт дарааллан 50с дээш оноо авсан 2дахь тоглогч болж домогт Вилт Чэмберлэйнтэй тэнцсэн. Коби мөн өөр нэг кекорд эзэмшдэг бөгөөд нийтдээ 10 удаа 50с дээш оноог өөрийн карьерийн турш аваад байгаа билээ.



9. NBA бүх оддын тоглолтын 4 удаагийн МVP




2011оны NBA бүх оддын тоглолтонд 37 оноо, 14 с.б.а , 3 б.т хийн бүх оддын тоглолтын MVP-гийн шагналыг хүртэж алдрын танхимд нэрээ мөнхөлсөн Боб Петитын амжилттай тэнцсэн юм







              10. Тоглолтын нэг хагаст 55 оноо авсан. (Лэйкерсийн рекорд)



2006 онд Коби итгэмээргүй тоглолт үзүүлэн 81 оноо авсан байдаг. Уг тоглолтонд Коби өөр нэг рекорд болох 55 оноог сүүлийн хагасд авсан. Харин Вилт Чэмберлэйн нэг тоглолтонд 100 оноо , нэг хагаст 59 оноо авч түүхэнд үүрд тэмдэглэгдэн үлдсэн. Харин Кобигийн энэхүү амжилт NBA-гийн түүхэнд 2рт бичигддэг юм

+







Comments

Popular posts from this blog

Сагсан бөмбөг