Волейбол


                                 Волейболын үүсэл                       
1895 онд Америкийн Нэгдсэн Улсын Массачусеттс мужын Холиок хотын биеийн тамирын коллежын багш Уильям Ж. Морган гэдэг хүн үүсгэжээ. Морган тухайн үедээ хэрэглэл материал төсөв хөрөнгө бага зарлагадсан энгийн тоглоом бий болгох тухай бодсон. Морган 1895 онд газрын теннисний торыг 197 см өндөрт татан дээгүүр нь сагсан бөмбөгөөөр нөхдийнхөө хамт тоглоом эхэлсэн гэдэг.Гэвч сагсан бөмбөг нь хэтэрхий хүнд гарыг өвтгөж байсан болохоор бөмбөгний резинэн дотроор тоглох санаа сэтгэн тэр нь бас хэт хөнгөгдөж ойдог байсан тул хуучирч элэлгдсэн хөл бөмбөгийг ашиглаж байсан байна. Уг бөмбөг нь одоогийн волейболын жинтэй ойролцоо байсан байна. Өөөр нэгэн жишээ сурвалжид Америкийн орон нутгийн гал сөнөөгчид 2 шонгийн хооронд хэц татаж дээгүүр нь резинэн бөмбөгөөр тоглож эхэлсэн. В.Морган хэдэн ч хүн тоглож болдог энэ тоглоомоо Минтонет гэж нэрлэжээ. 

  • волейболын талбай




  • волейболын бөмбөг



MOНГОЛД АНХ ВОЛЕЙБОЛЫН СПОРТ ҮҮСЧ ХӨГЖСӨН ТҮҮХЭЭС



Анх Монгол оронд ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оноос хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаас ирж ажиллаж байсан нөхдүүд бөмбөгөөр тоглож нааддаг байсан нь залуу үеийхний сонирхлыг татаж бөмбөгтэй харьцах анхны мэдэгдхүүнийг бий болгосон. Дараахан ЗХУ-н Эрхүү хотноо суралцаж байсан Монгол оюутнууд уг тоглоомыг сонирхон өөрийн орны залуучуудын дунд дэлгэрүүлэхийг эрмэлзэн үзэж хуучнаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хүсэлт тавин захиа бичиж хоёр бөмбөг нэг торыг илгээж тоглох арга барилыг тайлбарлан ирүүлсэн байна. залуучуудын эвлэл эдгээр зүйлсийг хүлээн авч цэргийн залууучуудын байгууллагат албан ёсоор хүлээлгэн өгч залуучуудын дунд хөгжүүлэхийг үүрэг даалгавар болгожээ. Волейболлын спорт Монголд идэвхтэй хөгжсөн нь1930-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг нь 1, 2, 3-р шигшээ баг болгож, анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931-07 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүд нь юугаараа дутахав гээд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулсан. 1940-09 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцсон олныг хамарсан анхны тэмцээн болсон.Манай Волейболчид ОУ-н чанартай тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багыг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болсон. 1957онд Москва хотноо хуралдсан ОУ-Н 6-р их хурлаар Монгол улс дэлхий волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй.


  •    Mонгол улсын шигшээ баг
















www.google.com
www.youtube.com

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Сагсан бөмбөг

Kobe Braynt