Сагсан бөмбөг



       Сагсан бөмбөгийн үүсэл,хөгжил

Ердөө хөлбөмбөгийн бөмбөг, тоор жимсний сагс хоёр нийлээд нэгэн төрлийн тоглоомыг бий болгосон гэдэг. Дээр үед тоор жимсний сагс нь ёроолоороо битүү байсан бөгөөд тоглогч бөмбөг орсоны дараа дээш авирч сагсанд орсон бөмбөгийг гаргаж авдаг ажилтай байв. Хожим тоорны сагс маань доод хэсэгтээ тор бүхий метал цагиргаар солигджээ. 1906 онд энэхүү санаачлагыг гаргасан аж. Хамгийн анхны бөмбөг нь гадуур нь арьсаар бүрж оёсон дотроо резин бүхий хэлбэртэй байв.Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Иймд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж “Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн гавяаг үнэлэн Спрингфилдын коллеж 1911 онд “Биеийн тамирын хүндэт мастер”, 1936 онд Мак Гиллын Их сургууль “Анагаах ухааны доктор” цолоор тус тус шагнасан байна. 1968 онд Спрингфилдын коллежийн дэргэд Ж. Нейсмитийн музейг байгуулсан бөгөөд хожим нь “Сагсан бөмбөгийн алдрын танхим” гэж нэрлэгдэх болсон. Ингэж хүн төрөлхтөнд гайхамшигт сайхан тоглоомыг бэлэглэсэн энэ хүнийг мөнхжүүлэн хүндэтгэл илэрхийлсэн юм. Ж. Нейсмит 1861 онд Канад улсад төрөөд 1939 онд нас барсан. Мэдээж тоглоомын шинэ төрлийг сэдэж олохын тулд эрт дээр үед Америк тивд дэлгэрч байсан бөмбөгтэй тоглоомын түүхэн мэдээ баримтуудыг ашигласан нь ойлгомжтой. Жишээ нь одоогоос 2000 жилийн тэртээ Мексикийн нутаг дээр амьдарч байсан Инк Майя гэдэг овгийнхон “Пок-то-пок” бөмбөгтэй тоглоом тоглож байжээ. Тоглоомын гол зорилго нь эгц босоо хананд байрлуулсан чулуун цагирагт бөмбөгийг шидэж оруулах явдал байлаа. Мөн XVI зууны үед Ацтекууд “Оллмалитули” нэртэй тоглоом каучукан бөмбөгөөр чулуун цагирагт шидэн тоглож байсан байна. Дж.Нейсмит заалын тагтан /балкон/ дээр жимсний 2 сагс байрлуулаад бөмбөг шидүүлдэг байсан. Гимнастикийн заалны тагтны өндөр 3 м 05 см байсан ба энэ хэмжээ одоо хүртэл сагсан бөмбөгийн цагирагийн өндөр болон хадгалсаар үлджээ. Бөмбөгийг сагсанд шидэж оруулж байсан учраас /Basket –сагс, ball-бөмбөг/ сагсан бөмбөг нэрийг олжээ. Ж. Нейсмит 1891 оны XII сард шинэ тоглоомынхоо дүрмийг бичиж анхныхаа тэмцээнийг зохион байгуулж 1892 онд сагсан бөмбөгийн дүрмийн номоо хэвлүүлжээ.
Энэ дүрмийн ном нь 13-н зүйлээс бүрддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь орчин үеийн сагсан бөмбөгийн дүрмэнд үйлчилсээр байна. 1895 оноос эхлэн цагирагийг самбарт бэхлэх болсноор тэмцээний дүрэмд бага зэрэг өөрчлөлт орсон. Тагтан дээр зогсоод тэмцээн үзэж буй сэтгэлийн хөдөлгөөнтэй хөгжөөн дэмжигчид заримдаа өөрийнхөө багт туслах зорилгоор бөмбөгийг барьж авч эсрэг багийнхаа цагирагт хийдэг байсан тул цагирагийг хамгаалах зорилгоор самбарыг ашиглах болжээ.
Хөгжлийн явцал тоглолтын дүрэм, тоног төхөөрөмж, тамирчдын хувцас хэрэглэл, өөрчлөгдөн хөгжсөөр иржээ. 1893 онд анх тортой төмөр цагираг, 1894 онд бөмбөгний тойрог 76,2-81,3 см хэмжээтэй болсон. 1895 онд анх 15 футээс торгуулийн шидэлт хийж эхэлсэн.

Сагсан бөмбөгийн тоглох дүрмээс:

· Нэг баг 7-10 хүний бүрэлдэхүүнтэй, үндсэн тоглогч нь 5 хүн байна.
· 10 минутаар 4 үе тоглоно.
· Багуудын оноо тэнцвэл нэмэлт 5 минутаар ялагчийг тодортол тоглолт үргэлжилнэ
· Сагсан бөмбөг орвол 2 оноо өгнө.
· 3 онооны шугамын гаднаас шидсэн бөмбөг цагриганд орвол 3 оноо өгнө
· 1-3 оноо өгөх торгуулийн шидэлтүүдтэй
· 1 онооны торгуулийн шидэлтийг бөмбөг цагирганд орох үед хувийн алдаа гаргавал өгнө.
· 2 онооны торгуулийн шидэлтийг доволгооы үед эсрэг багийн тоглогч алдаа гаргавал өгнө.
· 3 онооны торгуулийн шидэлтийг 3-ын шидэлтийн үед хамгаалагчаас алдаа гарвал өгнө.
· Тамирчин таван удаа хувийн алдаа гаргавал тэр удаагийн тоглолтоос хасагдана.
· Багийн алдаа 5 болсон тохиолдолд шүүгч торгуулийн шидэлтүүдийг өгнө
· Торгуулийн талбайд 3 секунд бөмбөгтэй байвал бөмбөг хураагдана.
· Тамирчинг солиход 24 секундын дотор амжиж хийнэ
· Солилцоо хийх хугацаанд амжаагүй бол минутын амралт өгнө.
· Бөмбөгийг тоглолтонд оруулахад 1 секундэнд багтаана
· Тоглогчид 5 секундээс илүү хугацаагаар бөмбөг барьж болохгүй
· Төвийн шугамыг 8 секундын дотор давж эсрэг бүсэд шилжэх ёстой
· Спортын бус алдаа гаргавал техникийн алдаанд тооцож торгоно.

                 

            NBA-ийн түүх




NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь Хойд Америкийн эрэгтэйчүүдийн мэргэжилийн сагсан бөмбөгийн гол лиг бөгөөд АНУ-ын 29, Канад улсын 1 нийт 30 багийн хооронд зохиогддог дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлдог гол лигүүдийн нэг ажээ.
Уг лиг нь анх 1946 оны 6 сарын 6-нд “Америкийн сагсан бөмбөгийн холбоо” /Basketball Association of America/ нэртэйгээр Нью-Йорк хотод 11 багийн хооронд зохиогдож эхэлсэн бол 1949 оноос эхлэн “Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” /NBA/ нэртэйгээр зохион байгуулагдах болжээ.NBA-ын 30 баг нь Өрнөд ба Дорнод гэсэн 2 бүсэд хуваагддаг ба бүс тус бүр нь 5 багтай 3 дивизионд хуваагддаг.1946-1947 оны NBA-ын аваргын төлөө Philadelphia Warriors, Chicago Stages багууд шалгаран үлдэж байсан бөгөөд Philadelphia Warriors цувралыг 4:1-ийн харьцаатай хожсоноор түүхэнд анх удаа NBA-ын аварга багаар тодорч байжээ.
Энэ үеийн шилдэг багуудын нэг баг болох Boston Celtics 1957 онд анх удаагаа аваргаар тодорч байсан бол 1958-1959 оны улирлын тоглолтоос эхлэн 1965-1966 оны улирлын тоглолт хүртэл 8 удаа дараалан аваргаар тодорч хамгийн олон удаа дараалан түрүүлсэн багаар шалгарч байжээ. Чухам энэ л үеэс эхлэн Los Angeles Lakers, Boston Celtics багуудын хоорондын өрсөлдөөн эхэлсэн бөгөөд 1969 он хүртэл энэ 2 баг хоорондоо 6 удаа аваргын төлөө тааран тоглосоноос бүгдэд нь Boston Celtics баг аваргаар шалгарч байжээ.








1980 оноос эхлэн нэгэн шинэ үе эхэлсэн бөгөөд энэ нь NBA-ын түүхэнд домог болон үлдсэн тоглогчид болох Larry Bird, Earvin “Magic” Johnson нарын үе байлаа. Энэ үед Earvin “Magic” Johnson 5 удаа, Larry Bird 3 удаа багаа аварга болгож байжээ.
1990 оноос эхлэн “Нисдэг хүн” хэмээх хочит Michael Jordan-ны үе эхэлсэн. Тэрбээр багийн хамтрагч болох Scottie Pippen-ний хамтаар 1998 он хүртэл багаа 6 удаа аварга болгож түүхэнд бас нэгэн ул мөрөө үлдээсэн ажээ.
2000 оноос эхлэн Kobe Bryant болон Shaquille O’Neal нарын хослол үүсгэсэн Lakers-ийн үе дахин эхэлсэн бөгөөд 2003 он хүртэл 3 жил дараалан аварга багаар шалгарчээ.
Түүхэнд хамгийн олон удаа аваргаар тодорч байсан багуудаар:






  •   Түүхэнд хамгийн олон удаа аваргаар тодорч байсан багуудаар:


  1. Boston Celtics-17
  2. Los Angeles Lakers-14 /Los Angeles 9, Minneapolis гэх нэрээр 5 удаа аварга болсон/
  3. Chicago Bulls-6
  4. San Antonio Spurs-4 

  • Хамгийн олон удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан тоглогчдын нэрс:

  1. Kareem Abdul Jabbar-6
  2. Michael Jordan-5
  3. Bill Russell-5
  4. Wilt Chamberlain-4
  5. Magic Johnson-3
  6. Larry Bird-3
  7. Moses Malone-3

Улирлын тоглолт

NBA-ын улирлын тоглолт нь тухайн оныхоо 11 дүгээр сарын эхний 7 хоногт эхэлдэг. Багууд өөрийн дивизионы багуудтай 4 удаа /16/, нөгөө 2 дивизионы багуудтай 2-3 удаа /36/, нөгөө бүсийн багуудтай 2 удаа /30 тоглолт/ нийт 82 удаа тоглодог бөгөөд үүний 41-ийг хотдоо, үлдсэн 41 өөр хотуудад тоглодог.














Улирлын тоглолт дундаа орох үед бүх оддын тоглолт /NBA All Star Game/ зохиогддог ба байрлал тус бүр дээр интернэтээр хамгийн их үзэгчидийн санал авсан тоглогчид шалгарч оролцдог. Энэхүү бүх оддын тоглолтонд 3 онооны шидэлт / Three-Point Shootout /, NBA-д эхний болон 2 дахь жилдээ тоглож буй тоглогчидийн хооронд зохиогддог / Rookie Challenge /, цагирган дээрээс довтлох үзүүлбэр буюу /Slum dunk contest/, ур чадварын буюу /Skills challenge/, тухайн хотын холимог алдартнуудын дунд зохиогддог шидэлтийн тэмцээн буюу / Contestants /, 2 бүсийн оддуудын хооронд болдог тоглолт буюу /All Star/ зэрэг тэмцээн, уралдаан зохиогддог.






Флэй оппын тоглолт:
Улирлын 82 тоглолт дууссаны дараа бүс тус бүрдээ хамгийн их хожилтой эхний 8 багууд хоорондоо тоглож /бүсийнхээ 1:8 байраар шалгарсан баг, 2:7, 3:6, 4:5/ гэх мэтээр дарааллаар тоглож бүсийн аваргаа шалгаруулдаг.








 Аваргын төлөөх тоглолт:
Бүсийнхээ аварга болсон 2 баг аваргын төлөө тоглох эрхтэй болдог ба хамгийн түрүүнд 4 хожил авсан баг нь аварга багаар шалгардаг. Ингэж тоглохдоо улирлын 82 тоглолтоос хамгийн их хожил авсан баг нь эхлээд талбай дээрээ дараалан 2 тоглох эрхийг олж авдаг бөгөөд дараагийн 3 тоглолт нөгөө багийн талбай дээр үлдсэн 2 тоглолтыг өөрийн талбай дээрээ тоглох эрхтэй байдаг.

   НБА-гийн тоглогчид:








            
  
www.youtube.com
www.facebook.com
www.nba.com



      

Comments

Popular posts from this blog

Kobe Braynt